Нэгэн тариачин байжээ. Тэр нэг үхэртэй, түүндээ маш их хайртай юм байж. нэг өдөр үхэр худагруу тонгойж байгаад унчихаж л дээ. Тэгээд гарах гэж зөндөө оролдоод чадсангүй. Ядарч сульдсан өнөөх үхэр гарах гэж зүтгээл, бас мөөрөөд л. Нөгөө тариачин үхрийн мөөрөх дууг сонсоод очтол үхэр худагт унасан байж. Тариачин тосгоныхноо цуглуулж өнөөх үхэрийг гаргах гэж их хичээв бас л чадсангүй. Тосгоны хүмүү "Энэ үхэрийг гаргахаасаа одоо нэгэнт өнгөрсөн, энэ худаг ч ширгэж байгаа болхоор үхэрийг энэ нүхэнд нь булахаас өөр арга үлдсэнгүй" хэмээн ярилцана. Тэгээд үхэрний дээрээс шороо цацахад үхэрний толгой дээр унажээ гэтэл нөгөө үхэр толгой дээрээ унасан шороогоо сэгсэртэл хөлд нь унаж, дараа үсэрчээ. Энэ хэвээр нөгөө үхэр хичнээн ядарсан ч сэгсэрээд үсрээд л байлаа. Худаг ч шороогоор дүүрээд үхэр эсэн мэнт гарчээ.
Залуусаа, Хүмүүсээ юу ч тохиолдож байсан шантарч л болохгүй шүү. ^_^
за тэгэхээр сэгсэрээд үсрээд байгаарай!!! ^_^






